Бидний тухай

Манай компани нь 2002 онд гадаад худалдаа зуучлалын чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл импортын үйл ажиллагаа дагнан эрхлэж байна. Одоогийн байдлаар бид дэлхийн 15 улс орны 60 орчим компанитай харилцан, захиалгаар  сүүлийн үеийн шинэ ололт амжилт, шийдлийг ашиглан хийсэн, чанартай дэлхийн брэнд болсон бараа бүтээгдэхүүн, техник хэрэгслийг Монгол улсынхаа зах зээлд импортлон худалдаалж байна.

Эрхэм зорилго:

Худалдан авагч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр зэрэглэлийн, чанартай, дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг өөрийн зах зээлд нийлүүлэх, угсрах, үйлдвэрлэх.

Үйл ажиллагааны цар хүрээ

  • Гал унтраах автомашин, тоног төхөөрөмжийн худалдаа
  • Тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдаа
  • Аврах ажиллагааны багаж хэрэгслийн худалдаа
  • Цахилгаан эрчим хүчний багаж хэрэгслийн худалдаа
  • Барилгын интерьер, сантехникийн хэрэгслийн худалдаа
  • Лабораторын тоног төхөөрөмжийн худалдаа
  • Хувийн хамгаалах хэрэгсэл, тоноглолын худалдаа
  • Радио холбооны тоног төхөөрөмжийн худалдаа
  • Уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, машин техникийн худалдаа

 

Өнөөдөр манай компаний импортлон оруулж ирж буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн 90 орчим хувь нь анхдагч буюу Монголын маань хэрэглэгчид ашиглаж байгаагүй, шинэ байгаа нь бидний эрхэм зорилго өчүүхэн ч гэсэн биелэлээ олж байгаагын илрэл юм.

Бид захиалга өгсөн аж ахуйн нэгж, байгууллагын бараа бүтээгдэхүүний судалгааг богино хугацаанд гаргаж, тэдний хүсэл, хэрэгцээ шаардлага, зах зээлийн орчинд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн санал болгохоос гадна нийлүүлсэн бараа бүтээгдэхүүндээ нийлүүлэлтийн  цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил, засвар үйлчилгээ, тохируулга хийх, сургалт дадлагажуулалтын чиглэлээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн  ажиллаж байна.     

СОКОЛ ХХК нь Орхон аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллага бөгөөд Аймгийн засаг даргын тамгын газар, ХАҮТанхимаас жил бүр зохион байгуулдаг шилдэг аж ахуй нэгж шалгаруулах  ENTREPRENEUR  арга хэмжээнээс 2008, 2009 онуудад “Оны онцлох технологи KNOW HOW” нэвтрүүлэгч байгууллага, 2012 оны ТЕГ-ын “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгж, 2015 оны Орхон аймгийн “Шилдэг худалдааны аж ахуй нэгж”-ээр, тус тус шалгарсан билээ.

Бид Улаанбаатар хот, Орхон аймгийн галын аюулгүй байдлын түвшин тогтоох судалгааны ажил, үүн дээрээ үндэслэн анхны жижиг оврын гал унтраах автомашин угсарч бэлэн болгох гээд Монгол улсын гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Шинэ нисэх онгоцны буудал, Оюу толгой, Онцгой байдлын албыг бэхжүүлэх гэх мэт олон төслүүд дээр амжилттай ажиллаж байна.

Монгол улсын өрсөлдөх чадварыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих, улс орны ажилгүйдлийн түвшинг бууруулах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх, нарийн мэргэжлийн ажлын байруудыг бий болгох,  шинэ төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөц бололцоо байгааг  дотоодын бизнес эрхлэгчдэд харуулах,  шинэ брэндийг бий болгох чиглэлээр тусгай зориулалтын автомашин угсрах, авто тээвэр, хүн тээвэр, нарны эрчим хүчийг ашиглах талаар төсөл боловсруулан хэрэгжүүлэх шатандаа ороод байна.

Бид  байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн үйл ажиллагааны  цар хүрээг өргөжүүлэн, менежментийг сайжруулах, бизнесийн зөв төлөвшилтэй компани болохын тулд идэвхтэй ажилласаар ирсэн болно. Цаашид бид улс орныхоо бүтээн байгуулалт,  хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх,  компанийхаа үйл ажиллагаа, үр ашгийг дээшлүүлэн ажиллах нь бидний нэн тэргүүний зорилт юм.

Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж буй үйлчлүүлэгчид, нийт түншүүддээ талархал илэрхийлье.