MAN гал сөнөөгч машинд иж бүрэн үзлэг хийв.

Sokol2017 онд ой хээрийн түймэр онцгой их гарсан нь Монгол улсын ард иргэдийн санаа ихэд зовоосон билээ. Ард түмэн гал сөнөөгчдөд туслах сайн үйлсийн аянг зохиож байсан бол бидний зүгээс Монгол улсын онцгой байдлын албуудад 2016 оны 7-р сард хүлээлгэн өгч байсан Rosenbauer & MAN гал сөнөөгч автомашинуудад иж бүрэн үзлэгийг хийж техникийн найдвартай байдлыг хангав. Уг үзлэгээр Сэлэнгэ, Дархан, Орхон, Булган, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Дундговь, Замын-Үүд, Дорнод, Улаанбаатар хотын 10, 14, 26, 35-р ангиудаар явж хөдөлгүүрийн ажиллагаа, явах эд анги, цахилгааны холболтууд мөн компьютер оншилгоог хийж Rosenbauer тоноглолын бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагаа зэргийг шалгав.