Бадминтон сонирхогчдын УАШТ амжилттай болж өндөрлөлөө

SokolСокол ХХК-ийн нэрэмжит Бадминтон сонирхогчдын УАШТ-2019 Эрдэнэт хотноо, Хангарьд паласт гурван өдөр үргэлжилж амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, холимог хосын төрлүүдэд 20-29, 30-39 болон 49-өөс дээш насны ангилалд явагдлаа.

Багийн дүнгээр:

1-р байр - Улаанбаатар хот /7алт, 4 мөнгө/
2-р байр – Улаанбаатар хот, Налайх дүүрэг /6 алт, 4 мөнгө, 1 хүрэл/
3-р байр - Дорнод аймаг /2 алт, 2 мөнгө, 3 хүрэл/ тус тус шалгарлаа.

Нийт тамирчдын цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье.